Байгал орчны үнэлгээ

Монгол улсын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн  3.1.6.“байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг; хэлнэ гэсэн байдаг. Манай байгууллага энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлд Нөлөөллийн үнэлгээг дараах байдлаар хуульчилсан байдаг.

Нөлөөллийн үнэлгээ нь дараах үнэлгээнээс бүрдэнэ:

1. Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ;

2. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ.

Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийгдэнэ.

Төсөл хэрэгжүүлэгч нар дараахь бичиг баримтыг бүрдэл болгон emongolia.mn вебсайтад хандан мэдээллийг цахим хэлбэрээр оруулж хүсэлтийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд гаргаж байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт онлайн хэлбэрээр гаргуулна. 

Бүрдүүлэх материалын жагсаалт:

1.    Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл

2.    Зураг төсөл

3.    Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт буюу байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан

4.    Төсөл хэрэгжих сум, дүүргийн Засаг даргын санал

5.    Төслийн танилцуулга

6.    Газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн гэрчилгээ, гэрээ

7.    Газрын кадастрын зураг

Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг үнэлгээний шинжээч ажлын 14 хоногт багтаан хийж дараах дүгнэлт гаргана:

1.Техник, технологи, үйл ажиллагаа нь байгаль орчинд халтай, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, стратегийн үнэлгээний дүгнэлт болон холбогдох хууль тогтоомжид нийцээгүй төслийг хэрэгжүүлэхээс татгалзах, эсхүл буцаах;

2. Төслийг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэлгүйгээр тодорхой нөхцөл, болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэх;

3. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзэх.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу манай байгууллага байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлыг 2006 оноос эхлэн дараахь агуулгын хүрээнд гүйцэтгэсээр ирлээ.

Монгол улсын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн:

 8.4.1.төсөл хэрэгжих орчны байгаль орчны төлөв байдал;

 8.4.2.төслийн болзошгүй болон гол сөрөг нөлөөлөл, тэдгээрийн эрчим, тархалт, үр дагаврыг тогтоосон тооцоо, судалгааны үр дүн;

 8.4.3.төслийн болзошгүй болон гол сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж;

 8.4.4.төслийн үйл ажиллагаанаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсгэж болзошгүй бохирдлыг бууруулахад боломжит арга технологи, байгаль орчинд ээлтэй техник, технологийг ашиглах зөвлөмж;

 8.4.5.байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээнд эрсдэлийн үнэлгээ хийхээр заасан бол төслийн үйл ажиллагаанаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн эрсдэлийн үнэлгээ;

8.4.6.газрын тос, уул уурхай, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалт зэрэг төсөлд хаалтын үйл ажиллагааны чиглэл, нөхөн сэргээлтийн зорилт, хамрах хүрээ, шалгуур үзүүлэлтүүд, дүйцүүлэн хамгааллын арга хэмжээ;

8.4.7.байгаль орчны менежментийн төлөвлөгөөний зорилт, хамрах хүрээ, шалгуур үзүүлэлтүүд;

8.4.8.төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл;

8.4.9.төсөл хэрэгжих газрын түүх соёлын үнэт зүйлс, төслийн онцлогтой уялдсан бусад асуудал.

8.5.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд төсөл хэрэгжүүлэгчээс албан ёсоор санал авна.

8.6.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна.

8.7.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж нь хээрийн судалгааны анхдагч материал, үнэлгээний мэргэжилтний судалгааны ажлын дүнг эх хувиар нь хадгалах бөгөөд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг дөрвөн хувь бэлтгэж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төсөл хэрэгжүүлэгч болон төсөл хэрэгжих сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт тус бүр нэг хувийг өгч, нэг хувийг өөртөө үлдээж байгууллагын мэдээллийн санг үүсгэсэн болно.  

Бидэнтэй холбогдох


Image